Монголын аялал жуулчлалын холбоо 2011 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдууд, тур операторууд, ОУ-ын байгууллагуудад Улс аймаг, аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг аялал жуулчлалын эвент арга хэмжээний талаар нэгдсэн танилцуулгыг хийжээ. Монгол оронд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх бас нэгэн хөшүүрэг нь тэдэнд зориулсан урлаг соёлын тусгай арга хэмжээнүүдийг тогтмол хугацаанд зохион байгуулах явдал юм. Одоогоор нилээд хэдэн аймаг, хувийн компаниуд өөрсдийн санхүүжилтээр тусгай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа боловч эдгээрийн сурталчилгаа тааруу, мэдээлэл хомс байгаагаас тэр бүр жуулчдад хүрч, нийтийг хамарч, зардалаа нөхөж чадахгүй байгаа юм байна. Энэ өдрийн танилцуулга, арга хэмжээнд жил бүр зохион явагддаг нийт 15 эвентүүдийг танилцуулжээ.