Америкчууд Хангайн нурууг судална

Америкийн Лихайн их сургуулийн судлаачид энэ зун Монголд ирж, Хангайн нурууны үүсэл хөгжил, бүтцийг судлахаа мэдээлжээ. Эрс тэс уур амьсгал, сүрлэг уулс, өнөө хүртэл уламжлагдсан нүүдэлчин ахуй тэдний анхаарлыг татжээ. “Монголын хатуу ширүүн уур амьсгал, хүчтэй салхи нь Номхон далай руу ирдэг. Энэ орны газар зүйн байршил, Хангайн нуруудыг судлах бас нэг шалтгаан нь энэ юм” хэмээн профессор Анне Мэлцер өгүүлжээ. Манай талаас ШУА, ШУТИС энэхүү судалгаанд оролцох юм байна. “Хээр талд хоол унд, унаа, багаж төхөөрөмж олдох эсэхэд оюутнууд маань санаа зовж байгаа. Гэсэн ч бүрэн нээгдээгүй, нууцлаг энэхүү улсад очихыг бид их хүсэж байна” хэмээн Мэлцер ярьжээ.