Хөөмий дэлхийд данслагдсаныг баталлаа

Цуур, бий биелгээ, туулийг ЮНЕСКО дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэж, батламжаа өнгөрөгч хавар гардуулсан. Тэгвэл эл жагсаалтанд хөөмйг бүртгэн, тунхагласан тухай ЮНЕСКО-гийн батламжийг 1 дүгээр сарын 29-нд гардуулах ажээ. Батламж гардуулах ёслол ҮДБЭЧ-д болох бөгөөд үе үеийн хөөмийч хүрэлцэн ирж, дэлхийд данслагдсан хөөмийн гайхамшийг сонирхуулна. Түүнчлэн энэ үеэр Төрийн үндэсний их найрал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ сонирхуулах юм байна.