Энхийн Төлөө Үйлчлэхүй" ТББ-аас
санаачлан Оюуны- Эрэл Оюутны Холбоо, Сайн Дурынхны Байгууллагуудын
Сүлжээ, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран "Цэмцгэр Монгол
Наадам" уриан дор тусч өдөрлөгийн арга хэмжээг гуравдахь жилдээ зохион
явуулж байна. Жил бүр уламжлал болгон зохион явуулж
ирсэн Монгол Улсын Баяр Наадмын үйл ажиллагааг нийгэмд үйлчлэх сайн
дурын үйл ажиллагаатай хослуулан иргэдийн ая тухтай, зрүүл аюулгүй,
тайван амгалан орчинд соёлтой боловсон баярлах нөхцлийг бүрдүүлэхэд тус
үйл ажиллагааны үндсэн зорилго оршиж байгаа ажээ. Цэмцгэр Монгол наадам 14 хоногийн аян,
бүх нийтийн цэвэрлэгээ, цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрны автомашины
явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулах, наадамчин олныг хог тарихгүй
байхад уриалах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэхүү аян
зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 12-ны хооронд явагдах юм байна.