БОАЖЯ 2015 онд ашиглалтанд оруулахаар зорьж буй “Хархорин-XIII зуун” цогцолборын шилдэг санаа, загварын уралдаан зарлаж шалгаруулсан. Тус төслийн олон улсын тендер зарлах бичиг баримт боловсруулахад ДАЖБ-гаас дэмжлэг үзүүлэх ба НҮБ-ын санхүүжилт авахаар тохирсон ажээ.
Жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Дорнод аймгийн Буйр нуурын орчимд болон Халх гол сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд тус тус аялал жуулчлалын цогцолбор байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулжээ.