Том Морган гэгч 2004 онд анх санаачлан, зургаан баг Монголын бартаа ихтэй тал нутгаар машинаар хурдлах уралдаан санаачилсан нь өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тухай Английн сонинууд мэдээлжээ. Энэ жилийн уралдаан 7 дугаар сарын 23-нд эхлэх бөгөөд Окфорд, Вүүдтаун, Лондон зэрэг хотоос 200 гаруй баг уралдаанд оролцох ажээ. Уралдааны замд тэд 14 улсаар дайрч, дөрвөн их уул нуруу, гурван говь буюу нийт 16000 км зам туулах маршрут гаргасан байна. Дэлхийн хамгийн галзуу аяллуудын тоонд орсон “Монгол ралли”-д Канад, Өмнөд Африк, Герман, Австрали, Испани, Франц, Чехийн баг, тамирчид оролцох бөгөөд уралдааны тухай баримтат кино хийхээр төлөвлөсөн гэнэ.