Хотын захиргаанаас Дунд голын дагуу түүх, соёлын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Энд өрнөх хамгийн том бүтээн байгуулалт нь “Морин хуур” хөшөөт цогцолбор юм байна. Үндэсний төрхийг илтгэсэн, өвөрмөц хийц загвар бүхий морин хуур хөгжимд зориулсан хамгийн том хөшөө Дунд голын хөвөөнд сүндэрлэн босох ажээ. Морин хуурын хөшөөний загварыг “Хаус дизайн” компанийнхан гаргасан гэнэ. Монголчууд ийнхүү хүн төрөлхтний өвд бүртгэгдсэн үндэсний хөгжмийн зэмсэгтээ зориулан жинхэнэ урлагийн бүтээл болохуйц сайхан хөшөө босгохоор болжээ.