Үндэсний уламжлалт дүрслэх урлагийн сэтгэлгээг суурьшмал амьдралын онцлог, орчин үеийн дүрслэх урлагийн өнгө дүрслэл, арга ажиллагаатай холбосон шинэхэн бүтээлүүдийг ХААН банкны галерейд дэлгэжээ. “Монгол зураг” нэртэй эл үзэсгэлэнд монгол зургийн төрлөөр уран бүтээл туурвидаг 11 залуу зураач оролцсон ажээ. Эртний баатруудаас эхлээд монголчуудын ахуй амьдралыг хүүрнэсэн зургууд, бичлэг зэрэг 30 гаруй бүтээл багтаасан үзэсгэлэн ирэх сарын 7 хүртэл үргэлжилнэ. Энэ нь 2002 онд байгуулсан “Монгол зураг” нийгэмлэгийн зураачдын хамтарсан ес дэх үзэсгэлэн юм байна.