“Догь” монголчууд дөрөвдүгээрт бичигджээ

CNN телевизийн нэгдүгээр сарын 22-ны шууд нэвтрүүлгээр “Дэлхийн хамгийн догь 12 үндэстэн”-ийг танилцуулжээ. Айхыг мэдэхгүй зоригтой, нүүдэлчин хэв маягийн амьдрал болон нууцлаг байдал нь Монгол Улсыг уг жагсаалтын дөрөвдүгээрт оруулах шалтгаан болсон байна. 250 гаруй мянган хүний санал асуулга, олон төрлийн судалгаанд үндэслэж гаргасан энэхүү жагсаалтанд Хятад, Япон, Непал, Америк, Испани зэрэг үндэстэн багтжээ. Харин нэгдүгээрт Бразил, хоёрдугаарт Сингапур, гуравдугаарт Ямайк, дөрөвдүгээрт Монгол үндэстэнг нэрлэжээ.