“БОАЖЯ-наас гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2013 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулан баталжээ. Энэ нь байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааг нэгдсэн бодлогоор төлөвлөх, нэг чиглэлд оруулах, хэрэгжилтийг хангахад нэн чухал бодлогын баримт бичиг болсон байна. 2010 онд шинээр 9 улс, олон улсын 2 байгууллагатай 12 гэрээ хэлэлцээр байгуулжээ. БОАЯЖ өнөөдрийн байдлаар 30 оронтой Засгийн газар, яамд, байгууллага хоорондын 160 гэрээ, хэлэлцээр, хөтөлбөр, төлөвлөгөө, проткол, санамж бичиг байгуулан ажиллаж байгээ ажээ. Хөрш орнууд, Европын орнууд, Ази, Араб, Африкийн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд БОАЖ-ын сайд ХБНГУ, БНТУ, Япон, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийснээр тодорхой асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч, хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байгаа юм байна.