Нар харах аялал гурав дахь жилдээ болно

Монголчууд цагаан сарын шинийн 1-ний өглөөний шинэ наранд мөргөн сүсэлж, ирэх оны өнгө төрөхийг шинжихээс гадна ажил үйлс, ахуй амьдралаа даатган залбирдаг уламжлалтай. 17 дугаар жарны цагаан төмөр туулай жилийн шинэ өглөөний ургахын улаан нарыг Их эзэн Чингис хааны хөшөөнөөс харах аяллыг “Женко тур бюро” компанийнхан 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Сар шинийн баярын зан үйлийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор ийнхүү уламжлал болгон явуулах болжээ.

Шинийн нэгний нар харах аяллын хөтөлбөр

05.40 “Баянгол” зочид буудлын “А” байранд цугларах

06.00 Чингис хааны хөшөөт цогцолбор руу хөдлөх

07.20 Чингис хааны хөшөөт цогцолборт очих

07.40 Чингис хааны хөшөөт цогцолборын террасан дээрээс нар мандахыг харах

08.00 Зочид гадаа гарч мөрөө гаргах, уул хангайдаа идээ будааны дээжээ өргөх

08.30 Золгох ёслол

09.00 Шинийн нэгний цагаалга

10.00 Хөшөөт цогцолбортой танилцах

11.00 Улаанбаатар хот руу буцах

12.00 “Баянгол” зочид буудалд эргэж ирэх

Аяллын багц үнэ: Аяллын үнэ:42000 төгрөг /унаатай/

                           Аяллын үнэ:36000 төгрөг /унаагүй/

                           Хүүхэд 30% хөнгөлөлттэй