“Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр болов

Орон нутагтаа өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, иргэдэд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, бахархах сэтгэл төлөвшүүлэх зорилгоор Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын болон Биеийн тамир спортын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар, Алтай Соёны төсөл болон Чандмань, Манхан, Буянт сумын Засаг Даргын Тамгын газар хамтран “Мөнгөн шагшуурга” цас, мөсний баяр хийжээ. Хар-Ус нуурын Хөх дээлтийн үзүүр хэмээх газар болсон уг баярын үеэр аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль хамгаалах ажил, аялал жуулчлал эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан байна. Энэхүү цас, мөсний баярыг жил бүр зохион байгуулж, Ховд аймагт өвлийн аялал жуулчлалыг тогтмолжуулж, хөгжүүлэхээр зорьж байгаа ажээ.