Чацаргана эрүүл мэндэд олон талын тустай

 

Чацаргана эрүүл мэндэд олон талын өгөөжтэй жимс юм. Бодисын солилцоог эрчимжүүлэх, бие махбодийг чийрэгжүүлэх, үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын агууламжийг багасгах, цацраг идэвхт бодисын хордлого тайлах зориулалтаар уламжлалт болон орчин үеийн анагаах ухаанд ашиглаж байна. Чацарганы тос нь өвчин намдаах, салст бүрхэвчийн болон арьсны шархыг анагаах үйлчилгээтэй. Энэ тосыг хоолой, умайн салстын үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаанд хэрэглэж болдог. Хятадад явуулсан судалгаагаар чацарганы тос нь арьсыг залуужуулж, эд эсийн нөхөн төлжих явцыг эрчимжүүлэх үйлчилгээтэй болохыг нотолжээ.