Зөвхөн ардын хувьсгалын ойн их баяр наадмаар хүндэтгэлийн тоглолт хийдэг Монгол Улсын төрийн их найрал хөгжим энэ жилээс Цагаан сараар эгшиглэх болжээ. Уг оркестр 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Төрийн их найрал хөгжмийн хамтлагийг хэдэн жилийн өмнө байгуулсан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ цөөхөн удаа тоглосон ажээ. Уг оркестр удахгүй болох сар шинийн баяраар төрийн шагналт Э.Чойдогийн “Монголын сайхан орон” симфони удиртгал, Ж.Мэнд-Амарын “Татлагын холбоо” морин хуурын концерт тэргүүтэй арав гаруй бүтээлийг тоглохоор болжээ. Хүндэтгэлийн энэ тоглолтын хөтөлбөрт орсон бүтээлүүдийг Төрийн ёслол хүндэтгэлийн албанаас нэр заан сонгосон байна.