Хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг, мэдээллийн хамгийн төгс хураангуй болох “Энциклопедиа Британика” нэвтэрхий толь анх удаагаа монгол хэлээр 8 боть болон хэвлэгджээ. Эдүгээгээс 230 гаруй жилийн түүхтэй Энциклопедиа Британика инк компаниас энэхүү толийг монгол хэлээр орчуулах, Монголын түүх, газар зүй, соёлын ухагдахуун, алдарт хүмүүсийн намтар цадиг, болон бусад мэдээллээр баяжуулан үндэсний агуулга бүхий бүтээл болгож хэвлэн гаргах эрхийг 2006 онд НЭПКО компанид өгсөн байна. Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан энэхүү нэвтэрхий тольд байсан буюу манай гариг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан зэрэг 52 сэдэвт хамаарах 25000 толгой үг дээр Монгол орны газар зүйн 800 гаруй нэр дээр, улс үндэснийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжинд үлдсэн хүмүүс хүртэлх 1000 шахам намтарыг бүтээжээ. Түүнчлэн Монголын түүхийн онцгой эргэлт болсон 1500 үйл явдал нэмэгдсэн байна.