Театрын тухай түмэнд таниулах 80 жилийн ойн баяр

 

Монгол Улсад театрын урлаг үүссэний 80 жилийн ой энэ онд тохиож буй. УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн жилийн 4 дүгээр сараас эхлэн түүхэн ойгоо тэмдэглэх комисс байгуулан бүтээлч 80 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс 80 дахь үзвэрийн нээлтээ түүхэн жүжгээр эхлүүлж, Соёл урлагийн хороо, МЗЭ-тэй хамтран түүхэн жүжгийн уралдаан зарлаад байгаа юм. Өчигдөр тус театрын удирдлага болон уран бүтээлчид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Ойг тэмдэглэх хүрээнд театрынхан нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр ажил хийхээр төлөвлөсөн байна. Одоогоор улсаас өгөх санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаа ч уран бүтээлчид өөрсдийн боломжоор ойн баярын үйл ажиллагаагаа нийтэд мэдээлж байгаа нь энэ гэнэ. Энэ арга хэмжээний хүрээнд телевиз, сонин хэвлэлүүд театрын ойтой холбогдуулж Монголын театрын урлагийн тухай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр амлалт өгч байжээ.