Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2010 оны 4 дүгээр улиралд аялал жуулчлалын чиглэлээр хийсэн ажлын заримаас танилцуулж байна.

11-р сарын 8-12-ны өдрүүдэд Английн Лондон хотод зохиогдсон WTM-2011 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд БОАЖЯамны нэгдсэн зохион байгуулалтаар 5 аж ахуйн нэгжийг 28м.кв талбайд оролцуулсан билээ. WTM нь оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ ITB үзэсгэлэнгийн дараа дэлхийд 2-рт ордог аялал жуулчлалын салбарын томоохон үзэсгэлэн яармаг юм.

Хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд, Ховд аймгийн Булган, Дорнод аймгийн Халх гол сумдад Аялал жуулчлалын цогцолбор байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг улсын төсөвийн хөрөнгөөр боловсруулжээ.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн 2010 оны 6-р сарын 4-ний өдрийн 6-р тогтоолоор Аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийг байгуулжээ. Тус яамнаас хүргүүлсэн саналын дагуу БСШУ-ны сайдын 2010 оны 235 дугаар тушаалаар Дээд боловсролын болон мэргэжлийн сургалт үйлдврлэлийн төвд бэлтгэх мэргэжлийн чиглэлүүд шинэчлэгдэж анхан дунд шатны индекст шинээр хөтөч-тайлбарлагчийн BD810603, BC810604, BE810604 индексүүд нэмэгдсэн байна.

Аялал жуулчлалын салбарын мэдээллийн цахим сан бүрдүүлэх ажлыг 10-р сараас эхлүүлэн 12-р сард дуусгажээ.