Хүүгээ эдгээхийг эрмэлзсэн эцэг хүний уйгагүй зүтгэлийг өгүүлсэн “Морьтой жаал” ном Монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Америкийн сэтгүүлч, аялал жуулчлалын гарын авлага туурвигч Руперт Исааксоны бичсэн энэ ном олны хүртээл болсон цагаасаа дэлхий дахинд шуугиан тарьж, хэвлэгдсэн орон болгондоо бестселлер номын жагсаалтанд орж байгаа бөгөөд одоогоор 20-иод улсын хэл дээр хэвлэгдээд байгаа юм байна. Энэхүү номонд Монголын бөө, зайран, монгол морины агуу хүчээр аюулт өвчнөөсөө салсан хүүгийн тухай гардгийг “Уулсын чанд дахь алс хол” баримтат киноноос эчнээ мэдэх болсон биз ээ. Энэхүү баримтат кино ч бас нээлтээ хийсэн цагаасаа өрнөдийнхнийг байлдан дагуулсан байна.