Байгаль орчин, аялал жуулчлалын яам Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол нутаг дахь анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан 2012, 2013 онуудыг “Дисковер Монголиа” уриан дор аялал жуулчлалын жил болгон зарлах тухай Засгийн газрын шийдвэр гаргуулахаар санал хүргүүлсэн байна. Хэрвээ Засгийн газар энэ саналыг хүлээн авч 2012, 2013 онуудыг “Дисковер Монголиа” уриан дор аялал жуулчлалын жил болгон зарлавал манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй юм.