Сүхбаатарын хөшөөг гуравдугаар сарын 1-нд нээнэ

Нэрт уран барималч, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Чоймболын 1946 онд бүтээсэн Д.Сүхбаатарын хөшөөний эх загварыг өөрчлөлгүйгээр шинэчлэн засварлаж байгаа билээ. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын дунд үеэс эхэлсэн уг ажлын гүйцэтгэл дуусах шатандаа явж байгаа гэнэ. Тодруулбал, жанжны хөшөөг тойрсон 14 арслангийн чулуун барималыг сэргээн засварлаж авчирсан бөгөөд улсын комисст ирэх сарын 20-нд албан ёсоор хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Харин жанжны хөшөөний шинэчилсэн хувилбарыг 3 дугаар сарын 1 буюу Эх орончдын өдрөөр нээх юм байна.