2010 оны 8 дугаар сард ОХУ-ын Москва хот орчмын тур агентлагуудын төлөөлөгчид, Монголын Аялал Жуулчлалын Үндэсний төв, Урга Трэвл ХХК-тай хамтран ОХУ-Монголын тур агент, тур компаниудын анхны бизнес уулзалтыг хийхээр төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-аас ирэх жуулчдын тоо ихсэж байгаа бөгөөд өнгөрч 2009 онд нийт 109,391 зорчигчид тус улсаас Монголд ирсэн байна. Гадаад хэргийн яамны консулын хэлтсээс авсан мэдээллээр сард 1000 гаруй ОХУ-ын иргэд Монголд зорчих виз авдаг ба үүнээс 70 % нь давтан ирдэг байна.
Айлчлалын үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй гэрээ хэлэлцэл хийхээс гадна Монгол оронтой танилцах аялал зохион байгуулагдах ба загасчлалын аяллыг илүүтэйгээр ОХУ-д сурталчлах зорилготой тул энэ чиглэлээр ажиллаж байгаа тур компаниуд өргөнөөр оролцохыг урьж байна.
Хамтран ажиллах сонирхолтой аялал жуулчлалын бизнес эрхлэгчид (зочид буудал, тур компани) бидэнтэй холбоо барина уу.
Аялал жуулчлалын үндэсний төв
Утас: 330778, 96967826