Ай Ти Би Берлин 2011 үзэсгэлэнд Монгол улс соёлын түнш орноор оролцоно

ХБНГУ-ын Ай Ти Би (ITB Berlin) үзэсгэлэн нь 2011 оны 3 сарын 9-11 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 2011 оноос эхлэн Мессе Берлин ХК-аас /зохион байгуулагч/ “Соёлын түнш орон” хэмээх шинэ категорыг бий болгосон. Үүний хүрээнд Монгол улсын ЗГ-ын 2010,8,18-ны өдрийн 204-р тогтоолоор Монгол улс ITB Берлин-2011 үзэсгэлэнгийн Соёлын түнш орноор оролцох тухай шийдвэрлэсэн бөгөөд 9-р сарын 3-ны өдөр БОАЖЯ, Мессе Берлин ХК-тай Соёлын түнш орноор оролцох тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Соёлын түнш орноор оролцох нь манай улсын аялал жуулчлалын салбарын хэмжээнд анх удаагаа хийгдэж буй томоохон хэмжээний гадаад сурталчилгаа болох юм. Өнгөрсөн оны байдлаар энэхүү үзэсгэлэнд нийт 187 орны 11,127 бизнесийн төлөөлөл оролцож байсан байна. Германы жуулчдын хувьд хамгийн их өртөгөөр аялдаг бөгөөд Монгол оронд аялсан Герман жуулчдын тоо энэ оны эхний 11 сарын байдлаар 7939 хүрч, Европын орнуудын жуулчдыг тэргүүлсэн хэвээр байна. Герман нь манай орны хувьд Европоос хамгийн ойр томоохон аялал жуулчлалын зах зээл вм. Үзэсгэлэнд Монголын талаас аялал жуулчлалын бизнес эрхлэгч нийт 10 гаруй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах юм байна.

Үзэсгэлэнд оролцох зохион байгуулалт,төлөвлөлт

26.С танхимд- 130 кв.м

10.2. танхимд /Соёл, урлагийн танхим/- 30кв.м

4.1. танхимд /Арга хэмжээний танхим/- 30кв.м талбайд тус тус үйл ажиллагаа явуулж үзэсгэлэнгийн туршид Монгол улсын сурталчлах юм байна.