Увс аймаг дахь Боршоо-Хандгайтын боомт Монгол болон ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр олон улсын зэрэглэлтэй болжээ. Уг боомт нь байнгын ажиллагаатай боомт бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор олон улсын зэрэглэлтэй болсон учраас уг боомтыг өргөжүүлж, шинээр барилга барих зураг төслийг нь гарган, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар болсон байна. Боршоо-Хандгайтын боомт нь Орос, Хятадаар дамжин Европ руу гарахад хамгийн дөхөм боомт юм. Өмнө нь энэ боомтоор зөвхөн Монгол, ОХУ-ын иргэд хил нэвтэрдэг байсан бол одоо гуравдагч орны иргэд саадгүй зорчих боломжтой болох юм байна.