Чингис хааны байлдан дагуулалтын үеийг харуулсан түүхэн киног нэгээр нэмэх “Аравт” ирэх сард нээлтээ хийх гэж байна. Хоёр жилийн өмнөөс бэлтгэл ажлаа базааж, өнгөрөгч 9 дүгээр сард зураг авалт нь эхэлсэн тус киног цагаан сарын өмнө үзэгчдийн хүртээл болгох юм байна. 13 дугаар зууны үеийн цэргийн зохион байгуулалт, тэр дундаа Чингис хааны байгуулсан аравтын цэргийн зохион байгуулалтын тухай өгүүлэх тус киноны найруулагчаар манай талаас Д.Золбаяр, ӨМӨЗО-ы талаас У.Шагдарсүрэн ажиллаж байгаа юм байна. Харин гол дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Н.Онон, Б.Амарсайхан, Г.Алтаншагай, Ц.Цэрэнболд болон “Чингис хаан” олон анигт киноны гол дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Баасанжав, Сорхон Шарын дүрд тоглосон Жамбал, С.Бодровын “Монгол” кинонд бөөгийн дүр бүтээсэн У.Аюур нар тогложээ.