“Монсудар”-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээлүүдийг багцалсан зургаан цомгийг Германы “Deutsche Grammophon” фирмд хэвлүүлсэн ажээ. “Барокко” ,”Романтизм- I, II, III, ” Классицизм” зэрэг эдгээр бүтээл хүмүүст сонгодог урлагийн сайхныг мэдрүүлэн, олны талархлыг хүлээж буй ажээ. Уг цомогт Генделийн “Усны хөгжим”, Бахын “Токката Фуга”, Вивальдийн “Хавар”, “Мандолины концерт”, “Гитарын концерт”, Гайдны “Нарийн бүрээний концерт”, Моцертын “Бялар хөгжимд зориулсан концерт” болон П.И.Чайковский, Римский-Корсаков нарын бүтээлийг багтаасан юм. “Монсудар”-ынхан энэ сарын 12-нд Монголын шилдэг хөгжмийн зохиолчид, хөгжимчид, сонгодог уран бүтээлчидийн төлөөллийг оролцуулсан үдэшлэг зохион байгуулах гэж байгаа ажээ.