Төмөр замын шинэ чиглэлийг баталжээ

Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, Газрын харилцаа, барилга, геодози зураг зүйн газраас МТЗ ТӨХК-ийн хийсэн судалгаанд үндэслэн Сайншанд, Чойбалсан, Баруун-Урт, Тавантолгойн чиглэлд тавих төмөр замын чиглэл тогтоох ажил дуусаж, шинэ төмөр замын чиглэлийг баталсан байна. Төмөр зам барихаар баталж буй чиглэлийн дагуу байгаа уул толгод, ус, горхи, хөрсний зургийг харгалзан хаагуур зам тавихыг нарийвчлан судалсны үндсэн дээр шинэ төмөр замын чиглэлийг баталжээ. Өнгөрсөн оны Засгийн газрын 283 тоот тогтоолоор шинэ төмөр замын суурь бүтцийн зургийг 1:100000 бүхий зураг дээр батлуулах болон геологи, геодозийн судалгааны ажил, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргийг МТЗ ТӨХК хариуцах шийдвэр гаргажээ.