Зайсанг зад угаана


“Соёлын өвийг хамгаалах тухай Монгол улсын хууль”- ийн нэгдүгээр бүлгийн заалтыг үндэслэл болгон “YETI” сургалтын төв Улс тунхагласаны 89 жилийн ойг тохиолдуулан


Монголын түүхэн өв соёл, дурсгалт цогцолбор газар болох Зайсан толгойн “Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө цогцолбор” түүний орчин тойронг сэргээн цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Зайсан толгой болон түүний орчим нь нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх болон гадаадын жуулчид төлөөлөгчдийн очиж үздэг нэг гол газар гэдэг утгаараа ч их үр дүнтэй ажил болно гэж үзэж байна.

Үүнд:
1. Оюутан залуусыг соёлын өв болон эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээ, ухамсрыг суулгах.
2. Монгол төдийгүй гадаадын иргэдийн хамгийн очих дуртай газар болсон түүхэн өв болох Зайсан толгойн “Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолбор”-ыг хайрлан хамгаалж, бусдад сурталчлан таниулах.
3. Идэвхи санаачлагатай, чин сэтгэлээсээ бусдыг манлайлан оролцсон таван хүүхдийг “YETI” сургалтын төвд үнэ төлбөргvй сурах эрхийн бичгээр шагнаж, оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих.
4. Энэхvv ажилд идэвхи чармайлттай оролцсон нийт 95 хүүхдийг “YETI” сургалтын төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнаж урамшуулах. г.м

Энэ ажлыг хамтран зохион байгуулахад БХЯам болон сайд таны зvгээс тавьсан саналыг хvлээн авч ажиллахад бэлэн байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ХЭЗЭЭ
2010 оны 7 дугаар сар 3
Зохион байгуулагдах газар: Зайсан толгой
Зохион байгуулах баг, бүрэлдэхүүн: “YETI” сургалтын төв
Хамтран ажиллах байгууллага:
- “Давхар боломж” ажлын байртай сургалтын төв
- “Соёмбо” гэрээт харуул хамгаалалтын алба
- P3 MNB FM radio
Ажлын багаж хэрэгсэл, бээлий болон хоол ундаар хангана.

Нийт хамрагдах залуучууд, иргэдийн тоо: 100 хvн
- Бvртгэлийн хураамж 5000 тeгрeг
- Анкет бeглeхeд 2 хувь цээж зураг авчрах.
- Оролцсон залуучууд иргэдэд батламж олгоно.
Холбогдох утасны дугаар: 70113719, 99321387, 99836012, 91913719