Англиас гаралтай хүрэн өнгийн анар чулууг сүүлийн үед Америк болон Европ тивийнхэн ихэд шүтэх болжээ. Анар нь есөн өөр өнгөөс гадна зургаан янзын хэлбэр дүрстэй байдаг ажээ. Өвчин зовлонгоос хамгаалдаг хэмээн эрхэмлэдэг энэ зургаан талт чулуу Хойд Америкийн нутгаас элбэг олддог байна. Дэлхийн хамгийн үнэтэй дөрвөн чулууны нэг болж чадсан гэдэг утгаараа сүүлийн үед ховордож байгаа учраас хамгаалалтанд хүртэл авсан байх юм. Гоёл, чимэглэл хийдгээрээ алдартай Турк, Мадагскар зэрэг улсын иргэд энэ чулууны түүхийг хамгийн их мэддэг, судалдаг гэнэ. 1990 онд анар чулууг боловсруулагч анхны үйлдвэр АНУ-д нээгджээ. Сонирхолтой нь ихэнх үнэт чулуу нэгдүгээр сард кристаллаг чанараа алддаг. Харин энэ чанарааа алддаггүй цорын ганц чулуу гэдгээрээ онцлогтой ажээ. Тиймээс анарыг нэгдүгээр сарын чулуу гэж нэрлэдэг юм байна. Үүнээс гадна нэгдүгээр сард уг чулууг анх Английн эрдэмтэн Миддле илрүүлжээ.
Залуусын бэлэгдэл: Италийн ард түмэн нэгдүгээр сарыг тэсэн ядан хүлээдэг. Учир нь энэ сард итали хүмүүсийн бэлгэдэл болсон Galanthus цэцэг ургадаг гэнэ. Зөвхөн нэгдүгээр сард дэлбээлдэг учраас энэ цэцгийг залуучууд нь илүүтэй шүтэн биширдэг юм байна. Galanthus нь сүүн цагаан өнгөтэй бөгөөд манайхаар бол Цагаан уул цэцэг ажээ. Гэхдээ энэ цэцгийг хүн амьтанд бэлэглэж болохгүй гэж үздэг. Хэрвээ бэлэглэсэн тохиолдолд өөрийнх нь аз жаргал үгүй болдог гэж үздэг байна. Ер нь италичууд сүсэг бишрэлээрээ алдартай хүмүүс ажээ. Тиймээс бараг айл бүрийн цонх, унтлагийн өрөөнд цагаан уул цэцэг байдаг гэнэ.
Зүүн Азийн Хятад, Япон улсуудад энэ цэцгийг харж болох юм. Дээрх хоёр улсад нэгдүгээр сард олон баяр тохиодог учраас энэ цэцгийг зочны өрөөнд тавьдаг ажээ. Гэхдээ жимс боловсорч гүйцсэний дараа цэцэг нь дэлбээлдэг учраас гоёмсог өнгийг нь харахын тулд багагүй хугацаанд хүлээх хэрэгтэй болдог. Өвөл, зуны аль ч улиралд тэсвэртэй учраас үүгээрээ нилээд онцлогтой. Prunus mume гэдэг нь хатан зориг гэсэн утгийг агуулдаг ажээ.