Монголын нүүдлийн урлан Чежү аралд зочилжээ

Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан  хөтөлбөр нь урлагийн наадам болж өргөжин Чежү аралд болжээ. Энэ үеэр Монгол, Солонгосын 20 уран бүтээлчийн хамтарсан уран зургийн үзэсгэлэн гарсан ажээ. Наадмийн нээлтэд “Алтан ураг” хамтлаг оролцож, ая дуугаа өргөсөн байна. Энэхүү хөтөлбөрийг өмнө нь Өмнөговь аймагт хэрэгжүүлж байсан бөгөөд өдгөө тус хөтөлбөрт Монгол, Солонгосын дүрслэх урлаг, уран зохиол, фото урлагийн нийт 36 уран бүтээлч оролцон бүтээлээ туурвид байгаа юм байна.