Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасыг дайрсан нар хиртэлт өчигдөр тохиожээ. Байгалийн энэхүү ховор үзэгдэл нь 2011 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр болон, зургаадугаар сарын 1, долдугаар сарын 1, арваннэгдүгээр сарын 25-нд нийт дөрвөн удаа нар хиртэлт тохиож байгаагаараа шинжлэх ухаанд онцлог жил болж байна. Учир нь иймэрхүү тохиолдол 200-400 жилд тохиолдох ховор үзэгдэл юм байна. Үүнээс өчигдөр буюу энэ оны эхний нар хиртэх үзэгдэл манай улсад ажиглагджээ. Нар хиртэлт Африк тивийн хойд хэсэг буюу Алжирын нутаг дэвсгэрээс эхлээд баруун Европ, Оросын нутгийг дайраад Монгол орны баруун хэсгийг дайрснаар дуусжээ. Өөрөөр хэлбэл нар жаргах үе буюу 17,00-18,00 цагийн үед Монгол оронд нар хиртэлт ажиглагджээ. Энэ үеэр нарны 85 хувь нь сарны цаагуур орж халхлагдсан байна. Үүнийг энгийн нүдээр ч харах боломжтой байжээ.