Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар 0-12 мм цас орсноос хамгийн их нь Өмнөговийн Мандал-Овоод 12, Сайханд 9.8, Баянхонгорын Хүрээмандалд 8.2 мм цас орлоо. Ус, цаг уурын хүрээлэнгийн сум орон нутаг дахь цаг уурын өртөө, харуулын талбай дээр унасан цасны зузаанаас үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, зэрэг нутгаар 0-35 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянтэст 35, Тэс суманд 29, Увсын малчинд 31, Хяргаст 27, Булганы Могодод 23 см байна. Энэ сарын эхний долоо хоногийн байдлаар цаг агаар харьцангуй хүйтэн байх юм байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Мөн томоохон гол, нууруудын орчим -28-42 хэм болж хүйтрэх юм байна.