Үндэсний хувьсгалын ойд зориулж, марк хэвлүүлнэ

Монголын үндэсний хувьсгалын 100 жилийн ой ирэх жил тохиож байгаа ажээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороог байгуулсан бөгөөд ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайд М.Энхболд ахалж байгаа гэнэ. Тус ажлын хэсгийн хүрээнд ойд зориулсан дурсгалын марк хэвлүүлэх, Монгол Улсын Богд эзэн хааны тамгуудын хуулбарыг үйлдэн богдын Музейд залах, Богд Хааны ордон музейд засвар тохижилтыг хийх, ард түмний дунд “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эсээ бичлэгийн уралдаан, тайзны бүтээл туурвих, тусгаар тогтнолын голомт нутгаар танилцах аялал зэргийг зохион байгуулах юм байна.