Олон улсын одон орон судлаачид ийнхүү мэдээлжээ. Энэ оны хамгийн эхний хиртэлт нарных бөгөөд маргааш болно. Гринвичийн 08,51 бүслүүрт тохиож, нарны цагиригийг сар 86 хувь халхлах үзэгдэл манай хойд хөршийн баруун өмнөд хэсэг болон Швед, Финландад илүү ажиглагдах гэнэ. Тэгвэл дараагийнх нь мөн нарны хиртэлт бөгөөд ирэх зургаадугаар сарын эхээр тохионо. Үүний дараа долдугаар сарын эхээр, арваннэгдүгээр сард нар хиртэх гэнэ. Арванхоёрдугаар сарын дундуур энэ жилийн хамгийн сүүлийн хиртэлт тохиох ажээ. Энэ үед сар бүтэн хиртэх юм байна.