“Торго” салон жуулчны улиралд зориулсан “Fashion”шоутой урлагийн тоглолт эхэллээ

 

 

 

 

"Торго" салон жуулчдад зориулсан "Fashion" шоуг зохион байгуулж байна. Энэ шоуны үеэр үндэсний хувцсаа гадаадынханд толилуулахын зэрэгцээ ардын урлагаа ч сурталчилах ажээ. Өөрөөр хэлбэл, "Fashion" шоуны үеэр хөөмийн, уртын дууныхаа гайхамшгийг гадаадынханд мэдрүүлэхийн зэрэгцээ уран нугаралт, ардын бүжгээ үзүүлж сонирхуулах юм байна. Мөн билетийг жуулчны мэдээллийн төв дээр худалдаалж байна. Жуулчны мэдээллийн төвийн байршил: Нийслэлийн ардчилсан намын байр 102 тоот, Холбогдох утас: 70101011