Үлэг гүрвэлийн олонх нь өвсөн тэжээлтэн байжээ

Эрт дээр үед манай гариг дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн олонх нь өвсөн тэжээлтэн байсан болохыг мэргэжилтнүүдийн судалгаа харуулжээ. Махан тэжээлт Тиранносаурус Рекс төрөл зүйлийн үлэг гүрвэл айдас хүргэм хурц, том шүд зэргээрээ үлэг гүрвэлийн төсөөллийг хүмүүст төрүүлсэн ч яг үнэн хэрэгтээ махан идэшт үлэг гүрвэл тийм ч их байгаагүй ажээ. Мэргэжилтнүүд теропод үлэг гүрвэлийн 90 гаруй төрөл зүйлийг судлан тэдний идэш тэжээлийг тодорхойлсон байна. Судалгааны дүнд уг төрөлийг зүйлийн үлэг гүрвэлүүд голчлон шувууны ойрын төрөл өвөг угсааны амьтдыг ангуучилдаг байжээ. Харин шувуутай адил коелуросаурус нь голчлон ургамлаар хооллодог байжээ.