Эрээн- Улаанбааар- Владивостокийн чиглэлд шинэ нислэг хийнэ

Манай улсын иргэд шинэ онд БНХАУ-ын Эрээн болон ОХУ-ын Владивосток хотод агаараар зорчих боломжтой болох гэнэ. Тодруулбал, Эрээн хотод дотоодын болон олон улсын нислэг үйлдэх боломжоор бүрэн хангасан 4С зэрэглэлийн нисэх онгоцны буудлыг ашиглалтанд оруулаад жил гаруй болж байгаа ажээ. Энэ буудлаас Бээжин, ӨМӨЗО-ны Хөх хотын чиглэлд тус улсын агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэж байгаа бөгөөд нисэх буудлыг бүрэн хүчээр нь ашиглах зорилгоор Эрээн- Улаанбаатар- Владивостокийн чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Үүний дагуу Эрээн хотын орлогч дарга, тус нисэх буудлын дарга Дао Хай Кьен тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах гэнэ.