400 жилд тохиох үзэгдэл өчигдөр болжээ

Дэлхий, нар, сарны байрлал нэг шугам дээр давхцахдаа дэлхийн сүүдэр саран дээр тусахыг сар хиртэх хэмээн нэрлэдэг. Тэгвэл сарны хиртэлт нар эргэх өдөртэй буюу  12 дугаар сарын 21-нд давхцсан онцгой үзэгдэл өчигдөр тохиожээ. Энэхүү үзэгдэл нь 300-400 жилд нэг удаа тохиох магадлалтай байдаг ажээ. Монголын цагаар 13,00 цагийн үед эхэлсэн энэ үзэгдэл Монголд бараг харагдаагүй. Харин бөмбөрцгийн нөгөө хагаст буюу Америк, Европын зарим оронд харагдсан ажээ. Өмнө нь 1638 онд тохиолдож байсан энэхүү үзэгдлийн талаар гадны сайтуудад ч мөн мэдээлсэн байна. Хойд болон Төв Америкийн нутгаар 06,32 минутад сар харанхуйлж эхэлж, бүтэн хиртэлт 07,40 минутад эхэлсэн бөгөөд 73 минут орчим үргэлжилжээ.