“HAPPY CAMPER – 2018” бартаат замын дугуйн аялал

Mongolian Bike олон улсын унадаг дугуйн аяллын холбоо болон Хөвсгөл нуур зочид буудал хамтран “HAPPY CAMPER – 2018” бартаат замын дугуйн аяллыг зохион байгуулах гэж байна.



Нийт 361 км бартаат замын аялал бөгөөд Хөвсгөл нуурын баруун эргээр аялж Ханх хүрээд буцахдаа нуурын зүүн эргээр алдарт Сантын нурууг давж Хатгалд буцаж ирнэ. Аялал 8-р сарын 4-нд эхэлж, 8 сарын 12-нд өндөрлөх ба аяллын төгсгөлд оролцогчиддоо FINISH медаль олгоно.

-          Хатгалаас Жиглэг хүртэл 77км,

-          Жиглэгээс Оёг хүртэл 38 км

-          Оёгоос Ханх хүртэл 65 км

-          Ханхаас Борсого хүртэл 82 км

-          Борсогоос Хатгал хүртэл 99 км


Аяллын зардал: Нэг оролцогч 1.400.000 төг. УБ – Хатгал – УБ чиглэлд тусгайлан бэлдсэн аяллын автобус, шатахуун, дугуйн тээвэр, аяллын хоол хүнс, хоноглох байр, майхан, газарчин, бэлэг дурсгалын зүйлс багтана.

 

Бүртгүүлэх ба тодруулах утас: 88776656, 80366366, 88288675

Та бүхнийг өөрийгөө сорих гайхамшигт дурсамж аялалд урьж байна.