Аялал жуулчлалын АВТОБУС-тай аймаг

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ нь сүлжээний байгууллагуудтайгаа хамтран хөрөнгө бүрдүүлж өөрийн гэсэн аялал жуулчлалын автобустай боллоо. Одоогийн байдлаар 21 аймгийн аялал жуулчлалын байгууллагууд дотор өөрийн гэсэн аяллын автобустай аймаг байхгүй болов уу. Тэр байтугай УБ хотын АЖ-ын ТББ-уудад ч ийм автобус байхгүй.

 

Дорнодын автобус гадна үзэмжээ өөрсдийн үйл ажиллагааны агуулгаар чимсэн байна. Тус сүлжээнд нэгдсэн байгууллагуудын лого, Дорнод аймагт аялах маршрутыг танилцуулсан байдлаар өнгө будаг хийлгэжээ. Аймгийнхаа байгууллага хамт олон, хүүхэд багачуудын аялалд үйлчилгээ үзүүлэхээс гадна УБ хотоос зорьсон аялагчид, бизнес жуулчдад автобусаар үйлчилж байна.

 

Хятад улсын хилийг давангуут засмал зам зурайгаад Монголын хилээр ороод ирэнгүүт энхэл донхол шороон зам угтана. Гэвч энэ автобус дажгүй хүргэчихнэ.

Та бүхэн Дорнод аймагт энэ аяллын автобус болон бусад машин унаа хэрэгтэй бол “Дорнод Аялал жуулчлалын нэгдэл”-ийн жолооч ба машин үйлчилгээг авч болно.

Утас: 99690550, 86001965