Урлагийн боловсролын төвийн тайлан үзэсгэлэнг нээв

Монголын уран зургийн галерейн Урлагийн боловсролын төв нь өнгөрсөн 6 дугаар сарын 1-ний өдөр урлаг сонирхогчдод зориулан “Дүрслэх урлагт хамтдаа” хар зураг, модон бар, зохиомжийн ажлуудаас бүрдсэн, оюутан, сурагчдын хамтын уран бүтээлийн тайлан үзэсгэлэнг дэлгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад тус төвийн хөтөлбөрт хамрагдсан сурагчдын бүтээлүүдээр дахин шинэ үзэсгэлэнг өчигдөр Монголын уран зургийн галерейд нээжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь тус төвийн сурагчдын бүтээлүүдээс гадна зарим дунд сургуулийн сурагчдын “Эхлэл”, “Гоо бүсгүй” хэмээх уран бүтээлийн үзэсгэлэнг нийтэд хүргэсэн байна.