Нийслэл хотын аялал нь ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН болно.

Энэ оны 2 сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар UB CITY TOUR төслийг хэрэгжүүлэх “АЖЛЫН ХЭСЭГ” байгуулагдлаа.



АСЕМ-д зориулан авсан автобуснаас гурвыг нь “UB city tour” төсөлд ашиглахыг албан ёсоор зөвшөөрч Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Улаанбаатар - Аялал жуулчлалын холбоо” хамтран төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж нийслэлийн төр захиргааны байгууллагууд дэмжин ажиллахаар боллоо.


Төслийн хүрээнд УБ хотод бүтэн ба хагас өдрийн хөтөлбөрт аялал, УБ-Цонжинболдог чиглэлд байнгын автобус явуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил ийнхүү албан ёсоор эхэлж байна. Тус хөтөлбөрүүд өөрийнхөө өртгөөр үнэлэгдсэн тасалбартай байх ба холбогдох маркетингийн ажлууд удахгүй хийгдэж эхэлнэ.  UB CITY TOUR автобус албан ёсоор 5-р сарын 1-нд нээлтээ хийж баталсан маршрутын дагуу явж эхэлнэ.