2017 онд 10 зочид буудал одны зэрэглэлээ ахиуллаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр одны зэрэглэлд тэнцсэн зочид буудлуудад гэрчилгээ, батламж гардууллаа.  Зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комисс 10, 11 дүгээр сард Улаанбаатар хот,  Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудтай танилцсан байна. 2017 онд 23 зочид буудал хүсэлт гаргаснаас Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох ажлын хэсгийн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн шийдвэр, БОАЖ-ын сайдын 12 сарын 21-ний өдрийн А/363 тоот тушаалаар шаардлага хангасан буудлуудад “чанарын од” зэрэглэлийн батламжийг олгожээ.

 

Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж буйгаас 80 зочид буудал II-V одны шаардлага хангажээ.

2017 онд одны зэрэглэлээ ахиулсан 10 зочид буудал ...

Sant Asat Hotel (Сант-Асар) ☆☆
Khan Uul Hotel (Хан-Уул)
☆☆☆
UB INN Hotel (Юу би ай эн эн)
☆☆☆
G Deluxe (Жи Делакс)
☆☆☆
Khanburged Hotel (Хан Бүргэд)
☆☆☆
Grand Hill Hotel (Гранд Хилл)
☆☆☆☆
Flower Hotel (Цэцэг)
☆☆☆☆



Poyal Mountian Hotel (Poял Моунтайн) ☆☆☆☆
Shangri-La Hotel (Шангри-Ла)
☆☆☆☆☆
Blue Sky Hotel (Блю Скай)
☆☆☆☆☆


Одны зэрэглэлийн нөхцөл хангасан зочид буудлуудад БОАЖЯ-наас одны зэрэглэл олгох бөгөөд ингэснээр тухайн зочид буудлын гадаад нэр хүнд өсөх, зочлох үйлчилгээний бусад ижил төрлийн байгууллагуудыг үлгэрлэн манлайлах, ажил үйлчилгээний чанар сайжрах, өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг давуу талтай.