ХЯТАД-ын АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛ дэх үзэсгэлэн яармагууд

-          2018.01.24-27-нд Бээжин хотод ALPITEC CHINA – Уулын болон өвлийн аялал жуулчлалын технологийн олон улсын үзэсгэлэн худалдаа нээгдэнэ.

-         Жил бүрийн 8-р сард Бээжин хотод “бизнес аялал” зохион байгуулагчдад зориулсан зочид буудалтай танилцах, хурал зөвлөгөөний танхим үзэж сонирхох, загварын үзүүлбэр үзэх зэрэг бизнес аяллын арга хэмжээ


-         Жил бүр, энэ удаа 12-р сарын 1-3-нд Ченду хотод Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа

-         Жил бүр, энэ удаа 3-р сарын 1-3-нд Гуанжу хотод Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа

-     Жил бүр, энэ жил 5-р сарын 25-27-нд Нанжин хотод Хятадын аялал жуулчлалын байгууллагууд, аялал жуулчлалын агентлагууд, зочид буудал, агаарын тээврийн газрууд, хөрөнгө оруулалтын газар, аялал жуулчлалын интертаймент үйл ажиллагааны байгууллагуудын үзэсгэлэн яармаг



-          Жил бүр, энэ жилийн 10-р сарын сүүлчээр Шанхай хотод тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын үзэсгэлэн

-        Жилд 2 удаа Шанхай хотод  “Бал сарын аяллын үзэсгэлэн яармаг” нээгддэг. 2018 оны эхнийх нь 1-р сарын 16-19-нд.

-          Жил бүрийн 4 сард, энэ удаа 26-29-нд мото спорт, усан завины аяллын техник хэрэгслийн үзэсгэлэн яармаг

-        Хоёр жил тутамд Шанхай хотноо “Далайн аялал жуулчлалын үзэсгэлэн” нээгддэг. Энэхүү үзэсгэлэн нь Азийн далайн аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийд өөр энэ чиглэлийн олон улсын үзэсгэлэн байдаггүй ажээ. Хамгийн сүүлд 2017 оны 11-р сарын 1-3-нд зохион байгуулагджээ.


-          Жил бүрийн 4-р сард, энэ жил 19-22-нд Шанхай хотод Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн

-          Жил бүрийн 5-р сард Шинжэн хотод Олон улсын соёлын байгууллагуудын үзэсгэлэн яармаг


Бэлтгэсэн: Улаанбаатар - Аялал жуулчлалын холбоо