НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх, бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.
2017 оны байдлаар нийт зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 62100, зөвхөн жуулчдын тоо 69200-гаар өссөн үзүүлэлт гарчээ. Монгол Улсад зорчих гадаад иргэдийн тоо анх удаа хагас сая давлаа.