Манай гаригийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын найман хувь нь хамгийн түгээмэл барилгын материал болох цементээс үүдэлтэй байдаг гэнэ. Шохойн чулуу болон бусад материалыг 1400 градуст халаан гаргаж авсан нэг тонн бүрээс хагас тонн нүүрсхүчлийн хий ялгардаг ажээ. Үүнийг багасгах санааг эрдэмтэд олсон байна. Товч хэлбэл, үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулан гаргаж авдаг силикат болон алуминатыг цементтэй холих байдлаар химийн урвалд оруулах гэнэ. Энэ аргыг цэцэрлэгт хүрээлэнгийн зам, цаашлаад замын хөдөлгөөний ду чимээнээс хамгаалах хүртэл бүх зориулалтаар хэрэглэж болно хэмээн эрдэмтэд үзсэн байна. Хэдийгээр хэр олон жилийн даралтын хүчийг тэсвэрлэх нь тодорхойгүй ч богино хугацааны шалгуурыг амжилттай давсан байна.