Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн программ хангамжийг сайжруулан, шинэчлэх зорилготой төслийг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОИКА байгууллага санхүүжүүлэхээр болжээ. Төсөл хэрэгжсэнээр хотын номын санд ашиглаж буй “Алиса” программыг номын сангийн үнэгүй программ болох “Коха”-гаар солих юм. Төслийн санхүүжилт болох 22.000 доллараар шинэ программыг суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах гэнэ. Шинэ программ ашигласнаар хотын Төв номын сан болон салбар номын сангуудтай холбогдож, цахим хуудасны хандалтаар гэрээр авсан номын хугацааг тодруулж, каталог шүүж, номын сантай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой болох ажээ.