Монгол зураачийн бүтээл “Эрмитаж”-д залрав

ОХУ-ын “Эрмитаж”-д Монголын зураач Д.Бадамын “Цагаан суваргын зун” бүтээл тавигдлаа. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд энэхүү зургийг “Эрмитаж”-д бэлэглэсэн байна. Зураач Д.Бадам өнгөрсөн зун Өмнөговь аймагт амрахдаа уг бүтээлийнхээ санааг олж, монгол зургийн аргаар туурвижээ. Энэхүү бүтээл өнгөрсөн сард Урчуудын эвлэлийн хороонд болсон “Намар” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр шалгарсан ажээ. Дашрамд дурдахад, “Цагаан суваргын зун” нь “Эрмитаж”-д заларч буй Монголын хоёр дахь уран бүтээл юм байна. Үүнээс өмнө зураач Ц.Бүдбазарын “Хэрлэн” бүтээл тавигдсан байна.