“Интерном” номын их дэлгүүрт энэ жил борлуулалт, чансаагаараа тэргүүлсэн уран зохиолын шилдэг 10 номыг тодруулжээ. Жагсаалтыг зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” ном тэргүүлж, Ц.Оюунгэрэл, Жеффри, Л.Фолт нарын бүтээл “Ногоон нүдэн лам”, До.Цэнджавын “Чонын алтан шагай” зохиол удаалжээ. Эдгээрийн араас С.Эрдэнэ агсны “Занабазар”, Л.Өлзийтөгсийн “Төсөөллийн өрөөнд”, Р.Эмүүжиний “Хар торон бээлий”, С.Жаргалсайхан, Л.Удвал нарын “Чингис хааны нууц түүх” бүтээл орсон байна. Энэ оны уран зохиолын шилдэг бүтээлүүд дотор түүхэн сэдэвтэй ном олон байгаа нь өмнөх жилүүдийнхээс онцлог байгаа юм байна.