“Морьтой жаал” Монголд эргэн ирлээ

Малаа даган дөрвөн улирлын турш нүүдэллэн амьдарч, уул, ус, тэнгэрээ дээдлэн шүтэж ирсэн Монголчууд байгаль дэлхийтэй хамгийн ойр ахуйтай ард түмэн гэдгээрээ гадныхны анхаарлыг татдаг. Энэ тухай Руперт Исааксон “Морьтой жаал” номдоо тодорхой бичсэн нь дэлхийн уншигчдын сонирхлыг эрхгүй татаж, эл бүтээл өнгөрсөн гурван жилийн хугацаанд борлуулалтаараа олон улсад тэргүүлсэн билээ. Өрнийн анагаах ухааны эдгэшгүй гэсэн оноштой хүүгийнхээ өвчнийг анагаахын  тулд Монголд ирж, ид шидийг мэдэрч, хүүгээ илааршуулсан Рупертийн номыг эх хэлээрээ унших боломжийг “Битпресс” хэвлэлийн газраас олгож байна. Аутизм хэмээх сэтгэцийн нэг төрлийн өвчтэй хүүгээ эдгээхийн тулд янз бүрийн арга хэрэглэж олон зүйл судалсны эцэст Монгол орныг зорин урт зам туулан ирсэн Рупертийн гэр бүлийнхэн хайсан зүйлээ олж, хүүгээ эдгээгээд буцсан тухай бодит түүхийг бид бүгд мэдэх билээ. Тэгвэл адын гэмээр тэрхүү өвчинтэй тэмцэхэд Монгол бөөгийн ухаан, Монгол морь хэрхэн нөлөөлсөн тухайг тэрээр  “Морьтой жаал” номондоо бичжээ.