Энэ өдөр

12 сарын 15-ны энэ өдөр олон улсын цайны өдөр. 2004 оноос эхлэн олон оронд энэ өдрийг цайны баяр болгон тэмдэглэжээ. МЭӨ 2700 оноос Хятадын хаад нэгэн бутны навчийг хандлан хэрэглэх болсноор цай үүссэн гэдэг. МЭӨ 400-600 онд цайг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байсан бол VII-IX зуунд Тан гүрний үед өдөр тутмын хэрэглээ болсон гэдэг. МЭ 760 онд Хятадын яруу найрагч Лу Юй цайны навчийг хэрхэн хандалж бэлтгэх, хэрэглэх талаар ном анх гаргажээ. Тэр үед цайг навчаар нь шууд хандлан хэрэглэдэг байжээ. Тэгвэл навчийг боловсруулан бидний нэрлэдгээр буржгар буюу нунтаг хэлбэртэй болгон хэрэглэсэн үе нь Х зууны орчим ажээ. Энэ талаар эртний Хятадын сударт тэмдэглэсэн байна.